← БҮХ МЭДЭЭ
"ТАНА ЭРДЭНЭ КЛУБ"-ийн тамирчид МСБХ-ны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

ТАНА ЭРДЭНЭ КЛУБ-ийн бяцхан тамирчид МСБХ-ны U11 насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эрэгтэй баг МӨНГӨН медаль, эмэгтэй баг АЛТАН медаль хүртлээ.
ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД
MVP — Б.Индра
Шилдэг гарааны тавт — Х.Азбаяр
Н.Очир-Эрдэнэ
Б.Тэргэлсаран
Шилдэг дасгалжуулагч — С.Энхбат
Хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, багийн нэгдлээ харуулсан нийт тамирчдадаа халуун баяр хүргэе!
Мөн хүүхдүүдээ үргэлж дэмжиж, урам хайрлан, хамтдаа зүтгэж байдаг багш, дасгалжуулагч, эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт, ялалт, аз жаргал хүсье!
3 2 1 ТАНА ЭРДЭНЭ




Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдэл үлдээнэ үү!